СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ИЗҮНОКҮНИ ХОТТОЙ ҮР ДҮНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

1

Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн жилээс Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хоттой харилцаа тогтоосон бөгөөд 2015 оны наймдугаар сард хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан билээ.

Тэгвэл энэ нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд   Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд нар Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошикогийн урилгаар тус хотод зочлоод ирлээ.

 

Энэ удаагийн уулзалтаар хоёр тал 2016 онд хамтарч ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна. Ирэх 6-р сараас хоёр тал Сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Газар тариалан өндөр хөгжсөн тус хотоос Япондоо алдартай гүзээлзгэний аж ахуй, технологийг Сонгинохайрхан дүүрэгт нэвтрүүлнэ. Түүнчлэн Изүнокүни хотын зүгээс Сонгинохайрхан дүүрэгт нэн шаардлагатай байгаа түргэн тусламжийн болон галын машинуудыг өгөх талаар ярилцаж тохиролцжээ.

Энэ үеэр яригдсан нэг гол асуудал нь хоёр тал харилцан нэрэмжит гудамжтай болох асуудал байлаа. Үүнийг Изүнокүни хотын талаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа оруулан шийдвэрлүүлэхээр болсон байна. 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.