СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТОХИЖУУЛЛАА

1

Арвандолдугаар жарны гал бичин жилийн сар шинээр төрийн байгууллагууд долоо хоног шахам амарсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэхүү урт амралтын өдрүүдийг ашиглан “Нэг цонхны үйлчилгээ”-ний байрандаа засвар хийж гарч буй

 

жилдээ шинэ тохижилттойгоор иргэддээ үйлчилэхэд бэлэн болжээ. Тус “Нэг цонхны үйлчилгээ” нь дүүргийн иргэд аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр төвлөрсөн нэг цэгээс хүргэх зорилгыг гол чиглэлээ болгон 2009 оны 6 дугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэг цонхны үйлчилгээний төвийн 15 цонхны 7 төрийн байгууллага, 8 нь төрийн бус байгууллага тус тусын чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд жилд дундажаар 400 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажилладаг юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.