УРИАЛГА

1

5000 -6000 ТӨГРӨГӨӨР 1 БООДОЛ ӨВС АВДАГ, 1 БООДОЛ ӨВСӨӨР 20 ОРЧИМ ХОНЬ БҮТЭН ӨДӨР ӨЛ ЗАЛГАХ ЮМ БАЙНА.Өнөөдөр Дундговь аймгийн 5 сум зудтай, 10 сум зудархуу өвөлжиж байна. Манай СХД -ийн ЗДТГ- тай хамтын ажиллагаатай

 

Гурвансайхан сум зудтай 5 сумын тоонд багтаж байгаа бөгөөд 2-р сарын 10-нд хийсэн хэмжилтээр цасны зузаан 10-35 см, гуу жалга газраа 60-100 см бүтэн цасан бүрхүүл тогтож өвөлжилтийн байдал маш хүндрээд байна. Энэ хэмжилтээс хойш цас нэмж орсон Бут дэрснээс өөр малын хамар хатгах өвсгүй болсон байна.

Одоогийн байдлаар 52 өрхийн 48 мянган мал өөр аймаг сумын нутагт өвөлжиж байгаа бөгөөд өөрийн сумын нутагт өвөлжиж байгаа мал хорогдож эхэлжээ. Цаашид байдал улам хүндрэх төлөвтэй байна.
Ийнхүү байдал хүндэрч байгаа учраас СХД –ийн ЗДТГ, Хороод, Засаг даргын харъяа байгууллагуудын удирдлага, албан хаагчид та бүхнийг өөрийн чадах хирээр туслах хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Хамтын ажиллагаа өрнүүлэн, 2 нутагтаа харилцан зочилж байсан бид “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн ухаант ардын үгийг санан жудагаа харуулна гэдэгт итгэж байна.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Иймд  СХД- ийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс манлайлан нутаг дэсвгэрийнхээ Төрийн болон төрийн бус байгууллагууд, албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийг  энэхүү аянд нэгдэн орохыг уриалж байна. 

Та бүхнийг хандив тусламж үзүүлнэ гэдэгт  итгэж байна.

Жич: Энэхүү аянд хэрхэн оролцсон тухай илтгэх хуудсыг НХХ-т  ирүүлнэ үү.

ХАНДИВЫН ДАНС: 1415106733 ГОЛОМТ БАНК
ХОЛБОО БАРИХ УТАС:93090789, 93068888

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.