Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн анхдугаар наадам боллоо

1

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л түүнийг тусгаарлаж, ангид байлгах, хийж бүтээж чадахгүй гэх, тэднийг үгүйсгэсэн хандлага нийгэмд түгээмэл байна. Эрүүл саруул бидний нэгэн адил нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж явсан эдгээр хүмүүс хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдэл, өвчин эмгэг, осол аваар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон байдаг. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ авьяас ур чадварыг нээх, хувь хүнийг өөртэй итгэх итгэлтэй болгох, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Уран төсөл” ХХК-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМ”-ыг гуравдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.