Ажлын хэсэг байгуулах тухай
2015 оны 10 сарын 12 өдөр А/410
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/746 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэл Улаанбаатар хотын 376 жилийн ойг угтаж, тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөгөө гарган холбогдох арга хэмжээг зохион байгуулан ажиллахыг ЗДТГ, Засаг даргын дэргэдэх төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дарга /захирал/-нарт үүрэг болгосугай.
2. Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, нэгдсэн төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхэд дүүргийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бүтээлч санаачлагыг өрнүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны .......сарын.......өдрийн........
захирамжийн нэгдүгээр хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн Н.Ганаа Засаг даргын нийгмийн бодлогын
дарга асуудал хариуцсан орлогч
Ажлын хэсгийн дэд С.Мөнхчулуун Тамгын газрын дарга
Дарга
Гишүүд: А.Пүрэвсүрэн Захиргаа хуулийн хэлтэс
С.Болорцэцэг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
Б.Баярмагнай Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга
Г.Ууганбаяр Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Т.Сүхбаатар Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга
А.Баттулга Цэргийн Штабын дарга
Д.Пүрэвсүрэн Аж ахуйн тасгийн дарга
У.Буянболор Хэвлэл мэдээлэл олон нийттэй
харилцах албаны дарга
Л.Энхбаяр Бүртгэлийн хэлтсийн дарга
С.Ганхүү Биеийн тамир спортын хороон дарга
Д.Дэлгэрбулаг Хүүхэд гэр бүл хөгжлийн төв
Ц.Сарантуяа Хөдөлмөрийн хэлтсийн дарга
Г.Ганхүү Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
Д.Баасансүрэн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс
Ц.Төрмандах Онцгой байдлын хэлтсийн дарга
Ш.Хажидмаа Эрүүл мэндийн нэгдлийн дарга
Т.Галсанцэдэн Нэгдсэн эмнэлэгийн дарга
М.Баяраа Боловсролын хэлтсийн дарга
Б.Мягмарсүрэн Усан спорт сургалтын төвийн дарга
С.Жавхланбаатар Замын цагдаагийн тасгын дарга
Ш.Цогбаатар Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
Т.Бакыт Цагдаагийн хоёрдугаар хэлтэс
Г.Эрхэмбаяр Цагдаагийн гуравдугаар хэлтэс
З.Батцэцэг Албан бус насан туршийн
боловсролын төвийн дарга
Нарийн бичгийн Ц.Баттөр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Дарга
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны .......сарын.......өдрийн........
захирамжийн хоёрдугаар хавсралт
УЛААНБААТАР ХОТ ҮҮС БАЙГУУЛАГДСАНЫ 376 ЖИЛИЙН ОЙГ УГТАН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХАРЬЯА ХЭЛТЭС АЛБАДААС ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
|
№ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хугацаа |
Төсөв |
Хариуцах нэгж, албан тушаалтан |
Хамтран ажиллах байгууллага |
|
Нэг. Нэгдсэн зохион байгуулалтын талаар: |
|||||
|
1.1 |
Нийслэл улаанбаатар хотын 376 жилийн ойн арга хэмжээний захирамж, төлөвлөгөөг боловсруулах |
9 сард |
--- |
Нийгмийн хөгжлийн хэлтэс
|
Захиргаа хуулийн хэлтэс
|
|
1.2 |
Дүүргийн харьяа дэргэдэх хэлтэс албадууд нийслэлийн ойг угтаж нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, байгууллага тус бүрт ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллах |
9 сард |
|
Харьяа дэргэдэх хэлтсийн дарга нар |
Захиргаа хуулийн хэлтэс
|
|
1.3 |
ЗДТГ, харьяа хэлтэс албадын албан хаагчид, иргэдэд Засгын газар нийслэл, дүүргийн холбогдох шагналыг гардуулах арга хэмжээг зохион байгуулна |
10 сард |
--- |
Захиргаа хуулийн хэлтэс |
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба |
|
1.4 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулах |
10 сард |
--- |
Захиргаа хуулийн хэлтэс |
|
|
1.5 |
Иргэдэд хууль эрх зүйн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдрийг зохион байгуулах |
10 сард |
--- |
Захиргаа хуулийн хэлтэс |
Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоо |
|
1.6 |
Засаг даргын Тамгын газар, хороодын албан хаагчдад “ Төрийн албан хаагчийн манлайлал-ёс зүй” сэдвээр сургалт хийх |
10 сард |
--- |
Захиргаа хуулийн хэлтэс НХХ |
Батлан хамгаалахын их сургууль |
|
|
Дүүхээ төвд дүүргийн “Намрын Хямдралтай худалдааны арга хэмжээг зохион байгуулах |
10 сард |
--- |
Худалдаа үйлчилгээний хэлтэс |
Аж ахуй нэгж байгууллагууд |
|
1.7 |
“Өгөх өдөр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах |
10 сарын 29-нд |
--- |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
ЗХХ ХМОНХА |
|
Хоёр. Тохижилтын талаар: |
|||||
|
2.1 |
Ойн арга хэмжээг угтаж бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах |
10 сард |
--- |
ЗДТГ, Дэд бүтэц тохижилтын хэлтэс,
|
ТҮТ,ТҮК |
|
2.2 |
Шилдэг тохижилттой хороо, гудамж, өрх, байр, шалгаруулах |
10 сард |
--- |
Дэд бүтэц тохижилтын хэлтэс |
|
|
2.3 |
Нийтийн эзэмшлийн зам, гудамж талбай аж ахуй нэгж байгууллагуудын орчинд хоггүй цэвэр орчин бүрдүүлж ажиллах |
10 сард |
--- |
Дэд бүтэц тохижилтын хэлтэс |
Хог тээвэрлэгч байгууллагууд |
|
2.4 |
Байгууллага аж ахуй нэгжүүдийн орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлт, барилгын фасадыг сайжруулах талаар ажил зохион байгуулах |
9, 10 сард |
--- |
Дэд бүтэц тохижилтын хэлтэс |
|
|
2.5 |
Дүүргийн нийт ерөнхий боловсролын сургуулиудын орчим дахь авто замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж бүрэн хийж гүйцэтгэх |
9, 10 сард |
--- |
Замын цагдаагийн тасаг |
Захиргаа хуулийн хэлтэс ЕБС-ууд |
|
Гурав. Боловсрол, Соёл урлаг, Эрүүл мэнд, спортын чиглэлээр: |
|||||
|
3.1 |
Хүүхдийн найрал дууны наадам зохион байгуулах |
10 сард |
--- |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
СХД ийн соёлын төв |
|
3.2 |
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах |
10 сард |
--- |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
СХД ийн соёлын төв |
|
3.3 |
Иргэдийн спортын IV дүгээр наадмын хийн дасгалын тэмцээн зохион байгуулах |
10 сард |
--- |
Биеийн тамир спортын хороо |
НХХ |
|
3.4 |
“Спортлог Улаанбаатар” арга хэмжээг зохион байгуулах |
10 сард |
--- |
Биеийн тамир спортын хороо |
НХХ |
|
3.5 |
“Өсвөрийн аврагч” тэмцээнийг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулах |
10 сард |
--- |
Онцгой байдлын хэлтэс |
ЗХХ ЕБС-ууд |
|
3.6 |
Иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн эмнэлэгийн хүлээлгийн танхимуудыг тохижуулах |
10 сард |
--- |
Нэгдсэн эмнэлэг |
НХХ |
|
3.7 |
Нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудыг таниулах “Түүхэн нийслэл” аяныг зохион байгуулах /Албан бус насан туршийн боловсролын төвийн сурагчдыг хамруулах/ |
10 сард |
--- |
Албан бус-насан туршийн боловсролын төв |
НХХ ХҮХ |
|
Дөрөв. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр:
|
|||||
|
4.1 |
“Найрсаг төрийн үйлчилгээ” аян зохион байгуулах |
10 сард |
--- |
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс |
НХХ |
|
4.2 |
Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдэд чиглэсэн тусламж дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах |
10 сард |
--- |
НХХ Хүүхэд гэр бүл хөгжлийн төв |
Дэлхийн зөн ОУБ |
|
4.3 |
Дүүргийн ажил олгогч байгууллагуудын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах |
10 сард |
--- |
НХХ Хөдөлмөрийн хэлтэс |
--- |
|
4.4 |
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүн үйл ажиллагааг сурталчлах “Хөдөлмөр- хөгжил өдөрлөг”-ийг зохион байгуулах |
10 сард |
--- |
НХХ Хөдөлмөрийн хэлтэс |
Хөтөлбөрт хамрагдсан иргэд |
|
4.5 |
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах |
10 сард |
--- |
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв |
ХҮХ |
|
4.6 |
Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд, багш, сурагчдад Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, сайн дурын даатгалын талаарх хууль тогтоомжуудаар бүсчилсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулна. |
10 сард |
--- |
Нийгмийн даатгалын хэлтэс |
БХ ЕБС-ууд
|
|
Тав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр: |
|||||
|
5.1 |
Дүүргийн харьяалалтай хараа хяналтгүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг бүртгэлжүүлэх, нийгэмшүүлэх “Тус дэм итгэл найдвар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах |
10 сард |
--- |
НХХ Цагдаагийн 3 дугаар хэлтэс, |
Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс НХҮХ ХХ ХГБХТ БХ Хороод |
|
5.2 |
Архигүй баасан гариг хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн Их дээд сургуулиудын оюутнуудад холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан ажиллах |
10 сард |
--- |
Цагдаагийн 3 дугаар хэлтэс |
Их дээд сургуулиуд |
|
5.3 |
Замын хөдөлгөөний тухай хууль, дүрмэнд өөрчлөлт орсонтой холбогдуулан ЗДТГ, харьяа хэлтэс албадын албан хаагчдад сургалт зохион байгуулах |
10 сард |
--- |
Замын цагдаагийн тасаг |
ЗХХ |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
