Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг
Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, үйлдвэр инновацыг дэмжих ажлыг зохион байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл, инноваци, авто засварын үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг сурталчлах, хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавьж ажиллах;
2.худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
3.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, Тамхи худалдаалах зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч зөвшөөрөл олгох, сунгах ажлыг зохион байгуулах;
4.дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл, инноваци, авто засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг “Онлайн бизнес төв” цахим системд бүртгэх;
5.жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, иргэдийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх, зээлд хамруулах, бүтээгдэхүүний чанар, стандарт, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах;
6.аялал жуулчлал түүнийг дагасан бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахад нь дэмжлэг үзүүлэх;
7.ахуйн үйлчилгээний салбарын нэр төрлийг олшруулах, үйлчилгээний чадавх, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхэд төрийн бодлогоор дэмжиж, гэр хороололд аж ахуйн үйлчилгээний цэг салбарын тоог нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлэх;
8.авто засварын салбарын үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, иргэд аюулгүй баталгаат бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
9.худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хотын стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
10.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэлийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах;
11.хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
12.худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг бүртгэлжүүлж, салбарын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх.
|
Албан тушаал |
Нэр |
Холбогдох утас |
Өрөөний дугаар |
|---|---|---|---|
|
Хэлтсийн дарга |
Б.Сугар |
70172403 |
203 |
|
Хоол үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн |
Ч.Ариунтунгалаг |
70173175 |
202 |
|
Үйлдвэрлэл инноваци, авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн |
Ц.Бямбацолмон |
70173175 |
202 |
|
№ |
Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбар |
Аж ахуйн нэгжийн тоо |
Ажилчдын тоо |
|
1 |
Жижиг дунд үйлдвэрлэл |
185 |
5114 |
|
2 |
Худалдаа үйлчилгээ |
1370 |
6001 |
|
3 |
Хоол үйлдвэрлэл |
425 |
1678 |
|
4 |
Аялал жуулчлал |
95 |
490 |
|
5 |
Ахуйн үйлчилгээ |
664 |
1412 |
|
6 |
Авто үйлчилгээ |
274 |
653 |
|
Нийт |
3013 |
15348 |
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
