Архивын хэлтсийн чиг үүрэг
Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтэс нь Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, архивын сан хөмрөгт хамаарах түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий төрлийн баримтаар архивын сан хөмрөгийг бүрдүүлэх, баримтын үнэ цэнийг нягтлах шалгах, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх, хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, сурталчлах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж юм.
Архивын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.Тамгын газрын албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль журам, заавар стандартад нийцүүлэн хөтлөх ажлыг арга зүйгээр хангах;
2.байгууллага, салбар архивын сан хөмрөгийн түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий бүх төрлийн баримт, эх сурвалжаар, нөхөн баяжуулж Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.3-д заасан хугацаагаар хадгалах;
3.дүүргийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
4.байгууллага, салбар архивын сан хөмрөгийн баримтыг тогтоосон журам стандартын дагуу хадгалж, хамгаалах;
5.салбар архивын БНШАЗК-н хурал, байгууллагын БНШК-н хурлыг зохион байгуулж, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
6.байгууллага, салбар архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, архивын үйл ажиллагаанд цахим сан нэвтрүүлэх;
7.байгууллага, иргэний хүсэлтээр архивын лавлагаа, баримтын хуулбар олгох зэрэг архивын үйлчилгээ үзүүлэх;
8.хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах.
|
Албан тушаал |
Овог нэр |
Ажлын өрөө |
|---|---|---|
|
Хэлтсийн дарга |
M.Мөнхцэцэг |
503 |
|
Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн |
Э.Пүрэвдаш |
502 |
|
Сан хөмрөгч |
С.Жигжидлхам |
502 |
| Архивч-Операторч | Б.Бямбахишиг | 502 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
