Хууль, эрх зүйн хэлтэс

2026-1-15
1

Хууль, эрх зүйн хэлтсийн чиг үүрэг

Хууль, эрх зүйн хэлтэс нь дүүргийн удирдлагын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө, мэдээлэл дэмжлэг үзүүлэх, баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг хянах, шүүх бусад байгууллагад итгэмжлэлээр төлөөлөх, иргэдийн дунд эрх зүйн сургалт, сурталчилгаа явуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Хууль, эрх зүйн хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн газар, хэлтсүүд, Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллагын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг уялдуулан зохицуулах;

2.Дүүргийн Засаг даргаас Шүүхийн Тамгын газар, Прокурорын байгууллагуудтай харилцах хамтын ажиллагааг зохицуулах, эрх зүйн туслалцааны төв, өмгөөлөл, нотариат болон эрх зүйн чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангахад дэмжлэг үзүүлэх;

3.Дүүргийн Засаг дарга, Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлж, тэдгээр байгууллагаас гаргах захиргааны акт, хэм хэмжээний акт, гэрээний хууль зүйн үндэслэлд мэргэжил арга зүйн дэмжлэг  үзүүлэх;

4.Дүүргийн Засаг дарга, Тамгын газрыг шүүхэд болон бусад байгууллагад итгэмжлэлээр төлөөлөх, хэргийн шийдвэрлэлтийн  явцад хяналт тавьж, бүртгэлжүүлэх

5.Хууль тогтоомжийн хэрэгжилт, дээд газрын тогтоол шийдвэр, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр болон бусад удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, үр дүнг тогтмол тайлагнаж ажиллах;

6.Иргэдийн дунд эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, хууль сахиулах байгууллагуудтай хамтран гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх түүний шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах;

7.Хууль ёс, дэг журам, хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг эрх зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Тамгын газраас явуулах арга хэмжээний чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэхэд оролцох, биелэлтийг тооцож ажиллах;

8.Дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар  хэлэлцэх асуудлын  баримт бичгийн бүрдлийг хянаж, хурлыг зохион байгуулах, хурлаас гарсан шийдвэр болон хурлын тэмдэглэлийг баталгаажуулах, шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах;

9.Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцож ажиллах.

10.Засаг даргын Тамгын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний эрх зүйг хянах, бүртгэл үүсгэх ажлыг хариуцан зохион байгуулах.

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний дугаар

Хэлтсийн дарга

Н.Батбаяр

70170111

320

Эрх зүйн нийтлэг асуудал, тогтоол шийдвэр, захирамж тушаалын биелэлт хариуцсан мэргэжилтэн

Э.Сэлэнгэ

70170111

320

Эрх зүйн маргаан шийдвэрлэлт, гэрээ түүний хяналт хариуцсан мэргэжилтэн

О.Буянтөгөлдөр

70170111

320 

Гэрээт ажилтан 

М.Батмөнх

70170111

320 





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.