Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Тамгын газрын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, албан хаагчдын мэргэшлийн ур чадвар, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай, ил тод зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, журам, заавар, стандартад нийцүүлэн явуулах үндсэн чиг үүрэгтэй Тамгын газрын нэгж мөн.
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төсөл, хөтөлбөр, захирамж, тушаал, дүрэм журмын төсөл боловсруулж шийдвэрлүүлэх;
2.Захиргааны чиг үүрэгт хамаарах ажлын хүрээнд Тамгын газрын хэлтэс, тасаг, хороод, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудаас шаардлагатай тайлан мэдээ, танилцуулга, судалгаа, холбогдох лавлагааг гаргуулах, удирдлагуудыг мэргэжлийн болон цаг үеийн зөвлөгөө, мэдээллээр хангах;
3.Тамгын газрын хэлтсүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шуурхай байдлыг хангах, албан хаагчдын ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилга, үр бүтээл, арга барилыг сайжруулах ажлыг зохион байгуулах;
4.Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулж тайлагнах;
5.Дүүргийн Засаг даргаас дүүргийн дэргэдэх болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын удирдлагууд, Хороодын Засаг даргатай байгуулах хариуцлагын гэрээг боловсруулан батлуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
6.Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүүрэгт зохион байгуулах, тайлагнах;
7.Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын удирдлагууд, Тамгын газрын албан хаагчдын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулж, бүртгэл судалгааг хөтлөх;
8.Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын удирдлагууд, Тамгын газрын албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажлыг зохион байгуулах, ажлын цаг ашиглалтад хяналт тавих, шагнал урамшуулалд тодорхойлох;
9.Тамгын газрын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, батлуулах;
10.Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалын сул орон тооны захиалга, зэрэг дэв олгох, тангараг өргөх албан хаагчдын мэдээллийг Төрийн албаны Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх;
11.Тамгын газрын хүний нөөцийн бүрэлдэхүүн, хөдөлгөөнийг цахим системд оруулах, албан хаагчдын хувийн хэргийг хөтлөх, баяжилт хийх;
12.Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтан болон Тамгын газар, хороодод иргэнийг албан тушаалд томилох, чөлөөлөхтэй холбоотой шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, ажил хүлээлцүүлэх;
13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтан болон Тамгын газар, хороодын албан хаагчдад ээлжийн амралт, албан томилолт олгох ажлыг зохион байгуулах;
14.Тамгын газрын интернет, дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагаа, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
15.Дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал болон дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал, эрх зүйн бусад баримт бичгийн төсөл боловсруулахад оролцон, захирамж, тушаал, эрх зүйн баримт бичгийн төсөлд санал өгч ажиллах;
16.Байгууллага, иргэдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавих;
17.Дүүргийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтын хуваарийг батлуулж, уулзалтыг зохион байгуулах, уулзалтаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
18.Төрийн одон медаль, салбарын шагнал, нийслэл, дүүргийн шагналд нэр дэвшигчдийн тодорхойлолт, баримт материалыг хүлээн авч судлан, санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
19.Тамгын газрын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг холбогдох хууль, журам, заавар, стандартад нийцүүлэн хөтлөн явуулах;
20.Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх, хадгалахад заавар, журмыг мөрдөн ажиллах, хэвлэмэл хуудасны захиалга өгөх, зарцуулалтад хяналт тавих;
21.Дүүргийн дотоод, гадаад хамтын ажиллагааг оновчтой төлөвлөх зохион байгуулах.
|
Албан тушаал |
Нэр |
Өрөөний дугаар |
|---|---|---|
|
Хэлтсийн дарга |
А.Бямба |
103 |
|
Засаг даргын Тамгын газрын хүний нөөц, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн |
Ц.Мөнхцэцэг |
104 |
|
Захиргааны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн |
Ц.Саранцэцэг |
106 |
|
Хороодын хүний нөөц, ёс зүй хариуцсан мэргэжилтэн |
|
|
|
Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн |
Б.Номин-Эрдэнэ |
70173317 |
|
Хороо хариуцсан мэргэжилтэн |
Д.Эрдэнэчимэг |
106 |
|
Гадаад харилцаа, чанарын удирдлагын тогтолцоо хариуцсан мэргэжилтэн |
Б.Оюунтунгалаг |
321 |
|
Сургалт, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн |
Б.Ариунзаяа |
106 |
|
Засаг даргын шуурхай ажил хариуцсан туслах |
Б.Нармандах |
301 |
|
Засаг даргын Тамгын газрын Албан хэрэг хөтлөлт, түүний хэрэгжилт хариуцсан ажилтан |
М.Намуун |
321 |
|
Техник, тоног төхөөрөмж засвар үйлчилгээ хариуцсан ажилтан |
Б.Дамдин-Очир |
505 |
|
Архив, бичиг хэргийн ажилтан |
Н.Энхзул |
70170109 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
