Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн чиг үүрэг
Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, дэд бүтэц, тохижилт бүтээн байгуулалтын чиглэлийн ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.Иргэд аж ауйн нэгж байгууллагад дэд бүтэц, тохижилтын чиглэлээр хийгдэж байгаа бүтээн байгууллалтын үйл ажиллагааг сурталчлах, дэд бүтцийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах;
2.Тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт дэд бүтэц, тохижилтын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Засаг даргын захирамжаар дэд бүтцийн ажлыг зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх;
3.Дэд бүтэц, инженерийн байгууламжийн чиглэлээр усан сан, үерийн усны хамгаалалт, далан суваг, инженерийн шугам сүлжээний засвар, тохижилтын ажилд хяналт тавих, тайлагнах, судалгаа гаргах, мэдээллийн сан бий болгох, үр дүнг тооцох, үер ус, халиа дошин байгалийн гамшгийн үед мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авч ажиллах, урьдчилан сэргийлэх, хамгаалах сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
4.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, рекламны байгууламж, цахилгаан хангамжийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, нарийвчилсан судалгааг гаргаж мэдээллийн сан үүсгэж, үр дүнг тооцож, ажил зохион байгуулах;
5.Дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын даалгаврын төсөлд санал өгч холбогдох хэлтэс, албадтай хамтран ажиллах;
6.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, автобусны буудал, гудамж, айл өрхийн хаягжуулалтыг ашиглагчдад хүлээлцүүлэхэд холбогдох хотын стандартыг мөрдүүлэх, хяналт тавих, судалгаа гаргах, тайлагнах, мэдээллийн сан үүсгэх;
7.Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт тавих, шинээр байгуулагдаж байгаа сууц өмчлөлийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгох, холбогдох дүрэм, журам, стандарт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэдээллийн сан үүсгэх;
8.Нутаг дэвсгэрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг нэгтгэн төлөвлөж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан батлуулж хэрэгжилтийг хангуулах;
9.Дүүргийн нутаг дэвсгэрт хотын стандартыг чиг үүргийн дагуу мөрдүүлэх, шаардлага тавих хэрэгжилтийг хангуулах;
10.Нийтийн зорчигч тээврийн төлөвлөлт, үйлчилгээтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, гомдол, хүсэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;
11.Нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, булаг шандны эх үүсвэрийг хамгаалах, хөв цөөрөм байгуулах ажлыг зохион байгуулах, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажилд хяналт тавих, Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, үйл ажиллагааг төлөвлөх, үр дүнг тооцох, тайлагнах;
12.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлийг ахуйн хэрэгцээндээ ашиглах зөвшөөрөл олгох, түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны нөхөн сэргээлт, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах;
13.Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдсан авто зам, замын байгууламж, явган болон дугуйн замуудын тэмдэг, тэмдэглэгээ тэдгээрийн засвар үйлчилгээнд холбогдох стандартын дагуу хяналт, судалгаа хийж, мэдээллийн сан бий болгож цаашид авч хэрэгжүүлэх санал, дүгнэлт гаргаж шийдвэрлэх.
|
Албан тушаал |
Нэр |
Өрөөний дугаар |
|---|---|---|
|
Хэлтсийн дарга |
С.Нямдорж |
303 |
|
Гэрэлтүүлэг, камержуулалт, рекламны байгууламж хариуцсан мэргэжилтэн |
Д.Гандолгор |
301 |
|
СӨХ, орон сууц, нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн |
И.Оюунгэрэл |
301 |
|
Дэд бүтэц, инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн |
Р.Мөнхтуяа |
301 |
|
Тохижилт, бүтээн байгуулалт хариуцсан мэргэжилтэн |
Б.Мөнхчулуун |
301 |
|
Түгээмэл тархац, ашигт малтмал, байгаль орчин хариуцсан ажилтан |
А.Цээноров |
301 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
