Цэргийн штабын чиг үүрэг
Батлан хамгаалах хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, зэвсэгт хүчнийг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөлтийг боловсронгуй болгох, дайчилгааны томилгоот албан тушаалтан, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийн алба хаах хэлбэрүүдийг сурталчлах, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.
Цэргийн штаб дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, дүүргийн Засаг даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
2.тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар ангиудад татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулах, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт явуулах;
3.дүүргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу оногдуулан данслагдсан хүн техникт тодотгол хийж, бие бүрэлдэхүүн, зэвсэг техникээр нөхөн хангах, аж ахуйн нэгж байгууллагуудад дайчилгааны даалгавар оногдуулах, хэрэгжилтийг хангуулах ажил зохион байгуулах;
4.орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийг томилгоожуулах, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх, иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, техник материал хэрэгслийг даалгаваржуулах, орон нутгийн хамгаалалтын сургалтыг зохион байгуулах;
5.дүүргийн хэмжээнд цэргийн насны эрэгтэйчүүд /18-50 нас/, бэлтгэл офицер, ахлагч /55-65 нас/, цэргийн байгууллагад бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн цэргийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хөтлөх, эрүүл мэндийн төвтэй хамтран хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй 18-25 насны залуучуудын судалгааг гарган, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах;
6.хугацаат цэргийн албаны халалт, татлагын ажлыг зохион байгуулах;
7.хугацаат цэргийн албаны хугацаа дуусган халагдаж ирсэн дайчдыг бүртгэлд хамруулан, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
8.цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах 29 хүртэлх насны цэргийн үүрэгтний судалгаа гарган гэрээт цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулж элсүүлэх;
9.цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн албыг биеэр хаагаагүй иргэдийг бүртгэн шалтгааныг тодруулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
10.дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын цэргийн анхан болон гүнзгийрүүлэх шатны сургалт, төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын сургалтыг зохион байгуулж, тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
11.дүүргийн 18-25 насны бичиг үсэг үл мэдэгч залуучуудыг албан бус "Насан туршийн боловсрол” төвтэй хамтран бичиг үсэгт сургах;
12.цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалт бэлтгэл, бүртгэл тооцоо, үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутгийн цэргийн отрядын удирдах бүрэлдэхүүнийг томилгоожуулан сургалт бэлтгэлийг зохион байгуулах;
13.дүүргийн иргэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үндэсний түүх соёл, уламжлалаар бахархах үзэл төлөвшүүлэх, уралдаан, тэмцээнийг зохион байгуулах;
14.мэдээллийн аюулгүй байдал, нууц хадгалалт хамгаалалт, нууцын горимыг сахиж, архив, албан хэргийг хөтлөн явуулах.
ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮН
|
Албан тушаал |
Нэр |
Холбогдох утас | Өрөөний дугаар |
|---|---|---|---|
|
Дарга /Дэд хурандаа/ |
Б.Нямгэрэл |
70173143 |
212 |
|
Тоо бүртгэлийн офицер /Дэд хурандаа/ |
Б.Гансүх |
70173143 |
212 |
|
Дайчилгааны офицер |
Б.Ганчулуун |
70173143 |
212 |
|
Орон нутгийн хамгаалалтын офицер |
С.Батсүх |
70173143 |
212 |
|
Төлөвлөлт, сургалтын офицер /ахлах дэслэгч/ |
Б.Батцэцэг |
70173291 |
211 |
|
Шуурхай байдлын ахлагч /ахлагч/ |
Д. Нацаг |
70173291 |
119 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
