Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн чиг
Байгаль орчны тухай багц хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартууд болон Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлыг хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах, олон нийтэд сурталчлах ажлуудыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын нэгж мөн.
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.Хог хаягдлын үйлчилгээний байгууллага, нийтийн эзэмшлийн зам цэвэрлэгээний байгууллагуудтай гэрээ байгуулах, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээг дүгнэх, үр дүнг тооцох, тайлагнах;
2.Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарын ажлыг журмын дагуу бодитой дүгнэх, сахилга хариуцлага, ажлын идэвхи, санаачилгыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах;
3.Агаар бохирлуулагч эх үүсвэр, хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийн зохистой хэрэглээг тухай бүр судалж дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх шийдвэрийн төсөл, санал, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
4.Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
5.Агаарыг бохирдуулагч эх үүсвэр, болон Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран арилгуулах арга хэмжээг зохион байгуулж үр дүнг тооцож тайлагнах;
6.Золбин нохой, муурыг устгах ажлыг жилд хоёроос доошгүй удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүрд нь зохион байгуулах, устгал хийлгэх захиалга өгөх.
|
Албан тушаал |
Нэр |
Өрөөний дугаар |
|---|---|---|
|
Тасгийн дарга |
Ц.Гэрэлмаа |
303 |
|
Орчны бохирдол, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн |
Ц.Чимэдбалдир |
304 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
