Хөдөө аж ахуйн тасгийн чиг үүрэг
Хөдөө аж ахуйн тасаг нь дүүргийн хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.
Хөдөө аж ахуйн тасаг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.Хөдөө аж ахуйн салбарт хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг
хангах, эрүүл ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;
2.Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах
талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, мал аж
ахуйн үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх, малын үйлдвэрлэг байдлыг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар өндөр ашиг шим бүхий зохистой тооны мал сүргийг дүүргийн нутаг дэвсгэрт буюу мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.Мал сүргийг бүртгэлжүүлэх, малчдыг тамгатай болгох ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
5.Мал аж ахуйг эрчимжсэн цогц байдлаар хөгжүүлэх, сүү, махны
фермерийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
6.Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, шинэ ургацын ногооны
хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
7.Төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх,
ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах;
8.Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх;
9.Бэлчээрийн менежмент, зохистой ашиглалтыг сайжруулах;
10.Дүүргийн мал тооллогын ажлыг зохион байгуулах;
11.Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг гаргах, түр хадгалах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
12.Дүүргийн мал, амьтны эрүүл мэндийн хяналт, вакцинжуулалт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн Мал эмнэлгийн тасагтай хамтран зохион байгуулах;
13.Дүүргийн нутаг дэвсгэрт гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, уст цэг, үерийн жалга, усны эх булгийг цэвэрлэх, халдваргүйтгэл хийх арга хэмжээг зохион байгуулах ажлыг Мал эмнэлгийн тасаг, Агаарын бохирдолтой тэмцэх тасагтай хамтран хэрэгжүүлэх;
14.Дүүргийн нохой, муур, гахай, тахиа зэрэг гэрийн тэжээвэр амьтдын үржил, зүй зохистой өсөлтөд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авах;
15.Дүүргийн мал, газар тариалангийн үйлдвэрлэлийн статистик мэдээллийг цуглуулж, салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, дээд шатны байгууллагад тайлан хүргүүлэх.
|
Албан тушаал |
Нэр |
Холбогдох утас |
Өрөөний дугаар |
|---|---|---|---|
|
Дарга |
С.Мижиддорж |
70173307 |
302 |
|
Хүнсний ногооны үйлдвэрлэл, малын тэжээл хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
Х.Пунсалдулам |
70173307 |
302 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
