Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

2026-1-10
1

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн чиг үүрэг

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  стратеги төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, дүүрэгт хэрэгжих төсөл, гадаадын зээл буцалтгүй тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, төсвийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгж мөн.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулах саналыг нэгтгэн хүргүүлэх, дүүрэгт хамааралтай заалтын хэрэгжилтийг хангуулах, биелэлт тооцох, тайлагнах;

2.дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, биелэлт тооцох, тайлагнах, сурталчлах;

3.дүүргийн стратеги төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангуулж, биелэлтийг  Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгжид хүргүүлэх;

4.гадаадын зээл буцалтгүй тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, тайлагнах, дүүргийн хэмжээнд батлагдсан төслийн биелэлтийг нэгтгэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгжид хүргүүлэх;

5.улс, нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;

6.тухайн онд болон дараа онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл ажил (Ажлын даалгавар боловсруулах, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах, техникийн тодорхойлолт гаргахад дэмжлэг үзүүлэх, техникийн нөхцөл гаргуулах)-ыг хангах, дүүргийн мэргэжлийн чиг үүрэг бүхий хэлтэс, албадаас ирүүлсэн бодит тоо судалгаанд үндэслэн зураг, төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах; 

7.хотын хөгжлийн индексийн судалгаа мэдээллийг цахим системд оруулсан мэдээллийг хянан  баталгаажуулах, дээд шатны байгууллага руу илгээх;

8.Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, удирдлагыг мэдээллээр хангах.

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний дугаар

Хэлстийн дарга

Д.Мөнгөндалай

70170112

302

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн  чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Ө. Норовдэмид

70173135

313

Төсөл хөтөлбөр,  дахин төлөвлөлт,  индекс хариуцсан мэргэжилтэн

С.Алтаннавч

70173135

316

Төлөвлөлтийн инженер

Ц.Энхтөгс

70173135

316

Төлөвлөлтийн инженер

Б.Амгаланзаяа

70173135

316

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.