


СХД-ийн ЗДТГ-ын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Туршлага судлах” аялал зохион байгууллаа. Туршлага судлах судлах аялалд оролцогчид саван, кимчи, мод, модон эдлэл, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцсон юм. Тэд “Арвайн үндэс” ХХК, “Милко ХХК”-ийн бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, үйлдвэрээс хэрэглэгчийн гар хүртэл ямар процесс дамждагтай танилцаж мэдээлэл авсан юм. ЖДҮ эрхлэгчид олон талын мэдлэг, мэдээлэл өгсөн чухал арга хэмжээ боллоо гэж хэлж байв. Мөн цаашид ЖДҮ эрхлэгчид тэдэн рүү чиглэсэн сургалтуудыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл, бизнес инкубаторыг нэмэгдүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
