Дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллагад 966,5 тн давс, 362,5 тн бодис, 174 м.куб дайрганы нөөцтэй байна

2024-11-15
1

 

Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар 1, хувийн хэвшлийн 7 нийт 8 байгууллага өдөр тутмын  ажлыг хариуцан хийж гүйцэтгэдэг.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажлын хэсгийн хамт өвөлжилтийн бэлтгэл ажилдавс бодисын нөөцлөлтмашин техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдалтай танилцлаа.

Дүүргийн хэмжээнд 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Зам цэвэрлэгээний 8 байгууллагад 966,5 тн давс, 362,5 тн бодис, 174 м.куб дайрганы нөөцийг бүрдүүлсэн бөгөөд тусгай зориулалтын 67 машин техник, явган замын нөхцөл байдалд ажиллах 48 тоног төхөөрөмжтэй байна.

Дүүргийн төсвийн санхүүжилтээр нэмэлтээр халтиргаа гулгаанд хэрэглэх тусгай зориулалтын 600 тн бодис худалдан авахаар сонгон шалгаруулалтыг зарлаад байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.