Зардал гаргах тухай

2024-11-18
5

Зардал гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/180 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт хими цэвэрлэгээ, угаалга, нийтийн халуун усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулсугай.

    2.Хяналт шалгалтын ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, 360,000 (Гурван зуун жаран мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаярт)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.