Өсвөр үеийн кабинет байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт, Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт “Өсвөр үеийн кабинет” байгуулах ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлсүгэй.
2.Дэмжлэгт шаардагдах 20,000,000 (Хорин сая) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, кабинетын үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
