Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2024-11-25
4

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн байгуулах тухай

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны 2023 оны “Журам батлах тухай” 01, 2024 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 01 дүгээр тогтоол, “Орон нутгийн хүний эрхийг хангуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн хэмжээн дэх хүний эрхийн төлөв байдлын тайлан гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Гишүүдэд мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Хосбаяр), шаардагдах зардлыг тооцож, холбогдох зардлаас тухай бүр санхүүжүүлэхийг  Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т  зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг, дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д даалгасугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2023 оны А/795 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2024 оны ..... дугаар сарын ....-ны өдрийн

..... дугаар захирамжийн хавсралт

 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Дарга:                                                -Дүүргийн Засаг даргын  орлогч

 

Гишүүд:                                            -Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

 

                                                            -Дүүргийн менежер

 

-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын

 Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын

 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

 

-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын

 Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

 

-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын  

 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн

 Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга

 бөгөөд Ахлах мэргэжилтэн

 

-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын

 Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

 төвийн дарга

 

-Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

-Дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны дарга

 

-Дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны дарга

 

-Дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга

 

-Дүүргийн Статистикийн хэлтсийн дарга

 

-Дүүргийн Татварын хэлтсийн дарга

 

-Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга

 

-Дүүргийн Хөдөлмөр, халамжийн   үйлчилгээний хэлтсийн дарга

 

-Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил,

 хамгааллын хэлтсийн дарга

 

-Дүүргийн Цагдаагийн газрын дарга

 

-Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга

 

-Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн дарга

 

-Дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал

 

-Дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын захирал

 

-Дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих

мэдээлэл сургалтын төвийн дарга

 

Нарийн бичгийн дарга:                 -Дүүргийн Засаг даргын Тамгын газрын

 Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

                                                           

-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын

 Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн сургалт,

 сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.