Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2024-11-27
4

Хүүхдийн төлөө зөвлөлийн

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэг, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2023 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүүхдийн эрхийг хангах талаарх үйл ажиллагааг дүүргийн түвшинд зохион байгуулах үүрэг бүхий Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг тайлагнах, нутаг дэвсгэрийн хэмжээнд сурталчилж ажиллахыг дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн нарийн бичгийн дарга (Н.Хөхөө)-д даалгасугай.

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2023 оны А/863 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д даалгасугай.   

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2024 оны ..... дугаар сарын ....ны өдрийн

..... дугаар захирамжийн хавсралт

 

 

ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Дарга:                                                Дүүргийн Засаг дарга

 

Дэд дарга:                                        Дүүргийн Засаг даргын Орлогч

           

Гишүүд:                                             Засаг даргын Тамгын газрын                                                                                 Нийгмийн хөгжлийн

                                                           хэлтсийн дарга

 

Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн

сангийн хэлтсийн дарга

 

Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн

хэлтсийн дарга

 

Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах төвийн дарга

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч

 

Дүүрэг дэх Прокурорын газрын Ерөнхий прокурор

 

Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгийн дарга

 

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга

 

Дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга

 

Дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн

хэлтсийн дарга

 

Онцгой байдлын хэлтсийн дарга

 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга

 

Биеийн тамир, спортын хорооны дарга

 

Жаргалант тосгоны Соёлын ордоны захирал

 

Дүүргийн “Хүүхдийн зөвлөл”-ийн төлөөлөл

(Зөвшилцсөнөөр)

 

Дүүргийн Аж ахуйн нэгжийн төлөөлөл 

(Зөвшилцсөнөөр)

 

Эцэг, эхчүүдийн төлөөлөл (Зөвшилцсөнөөр)

 

Нарийн бичгийн дарга:              Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн, хөгжил                                                                   хамгааллын хэлтсийн дарга

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.