Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гүйцэтгэлийн гэрээ дүгнэх тухай

2024-11-27
1

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн

гүйцэтгэлийн гэрээ дүгнэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 40 дүгээр зүйлийн 40.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2024 оны гүйцэтгэлийн гэрээний жилийн биелэлтийг дүгнэх ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд  зохион байгуулсугай.

2.Гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 265,000 (Хоёр зуун жаран таван мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн дүнг Засаг даргын зөвлөлд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Т.Баярмаа)-т үүрэг болгосугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.