Үл хөдлөх дурсгалын газарт хамгаалалтын бүс тогтоох тухай

2024-11-27
1

Үл хөдлөх дурсгалын газарт хамгаалалтын бүс тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.7, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлж кадастржуулан, эргэлтийн цэгийг тогтоосугай.

2.Зардлын тооцоог хавсралтаар  баталж, шаардагдах 350,000 (Гурван зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Цэг тэмдгийн дагуу хамгаалалтын бүсийг тогтоох, мэдээллийн санд бүртгэх ажлыг хууль журмын дагуу зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын алба (Д.Баярбямба), (Л.Лхагвасүрэн)-нд, Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн менежер (Д.Баярсайхан)-т үүрэг  болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.