Мал, амьтны гоц халдварт шүлхий
өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын
арга хэмжээг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1,Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.2.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6 дахь хэсэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны А/399 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын 2024 оны А/1362 дугаар захирамж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны А/102 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэр дэх үхэр, гахайг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 22 хоногийн хугацаанд шуурхай зохион байгуулсугай.
2.Дархлаажуулалтын товыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээ тайланг долоо хоног бүр Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-д, дархлаажуулалтын товыг малчин, мал бүхий иргэдэд зарлан мэдээлэхийг мал бүхий хороодын Засаг дарга нарт, дархлаажуулалтын арга хэмжээг холбогдох заавар, журам, стандартын дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэхийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК)-д үүрэг болгосугай.
3.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 6.300.000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн Малын тоо, толгойн албан татварын зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
