Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1106 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн Засаг даргын дэргэдэх болон эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хороодын 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталсугай.
2.Шатахуун, унааны зардалд шаардагдах 544,950 (таван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.
3.Дүүргийн нутгийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын дагуу байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
