Хяналт шалгалт явуулах тухай

2024-12-2
7

Хяналт шалгалт явуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/40 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн хэмжээнд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, орчны тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний талаарх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах  ажлыг зохион байгуулсугай.

2.Хяналт тавьж ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын удирдамжийг 2 дугаар хавсралтаар баталж, явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг Хэвлэл мэдээлэл олон нийттэй харьцах төв (М.Уянга)-д үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг дүүргийн менежер (Д.Баярсайхан)-т даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.