Жендэрт суурилсан 16 хоногийн аян
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны А/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах хууль, дүүргийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг сурталчлах “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны үйл ажиллагааг “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч” уриан дор 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулсугай.
2.Аяны удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар дугаар баталж, зарцуулагдах 4,170,000 (Дөрвөн сая нэг зуун далан мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулан, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч, Жендэрийн салбар хорооны дэд дарга (Д.Хосбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны ..... дугаар сарын .....-ны өдрийн
...... дугаар захирамжийн хавсралт
УДИРДАМЖ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16
хоногийн аян” зохион байгуулах тухай
ҮНДЭСЛЭЛ:
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг анх Монгол Улсад 1997 оноос эхлэн төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг тус аянд нэгдэхийг уриалж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ирсэн.
Жендэрт Суурилсан Хүчирхийлэл (ЖСХ) гэдэг нь хүмүүний хүйс болон жендэрийн талаарх уламжлалт хэвшмэл ойлголтоос (стереотип) үүдсэн буруу ташаа ойлголт, төсөөлөл, нийгмийн хэм хэмжээ, хүлээлт болон эрх мэдэл, хүчний тэнцвэргүй байдлаас улбаатай хүчирхийллийн аливаа үйлдлийг хэлнэ.
ЖСХ нь хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг бөгөөд үүний улмаас хүмүүсийн нийгэм, эдийн засаг болон улс төрийн эрх зөрчигдөж, бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн хүчирхийллийн хохирогч болж, сэтгэл хангалуун амьдрах эрхээ эдлэх боломжгүй болдог. Мөн удаан хугацаанд үргэлжлэх биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн тоо томшгүй олон асуудлын шалтгаан болохоос гадна зарим ноцтой тохиолдолд хүний амь нас ч хохирох нь бий. Түүнчлэн технологи ашиглан үйлдэгдэж буй ЖСХ нь дижитал цахим орчинд охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлсэн дэлхий дахинд шинээр гарч ирж буй сорилт болж байна.
Тиймээс төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсад, иргэдийн ойлголт хандлагыг өөрчлөх, хүчирхийлэлд өртөгсдийн тоог бууруулах, тэдний эрх ашгийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгцээ, шаардлага гарч байна.
ЗОРИЛГО:
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох уриалга, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийн олон хэлбэрийг таниулахад аяны зорилго оршино.
УРИАЛГА:
“ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-ШАЛТАГ БҮҮ ТООЧ”
ХУГАЦАА:
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ХАМРАХ ХҮРЭЭ:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, 43 хороо, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага, иргэд, олон нийт.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жендэрийн салбар хороо.
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
|
№ |
Сэдэв |
Хугацаа |
Хариуцах эзэн |
|
1 |
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны удирдамж, аяны уриалгыг байгууллага, аж ахуйн нэгжид хүргэх, танилцуулах |
2024.11.25-2024.12.10 |
Жендэрийн салбар хороо. |
|
2 |
Хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах |
2024.12.02 |
Жендэрийн салбар хороо. |
|
3 |
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, хөтөлбөрийг таниулах сургалт, арга хэмжээг зохион байгуулах |
2024.12.06 |
Жендэрийн салбар хороо. |
|
4 |
Цагаан тууз аяны хүрээнд олон нийтийн мэдлэг ойлголтыг өөрчлөх зорилготой эрэгтэйчүүдэд зориулсан ЖСХТ чиглэлээр сургалт зохион байгуулах |
2024.12.09 |
Жендэрийн салбар хороо. |
|
5 |
Удирдах ажилтнуудад чиглэсэн “Өглөөний уулзалт” арга хэмжээг зохион байгуулах |
2024.12.07 |
Жендэрийн салбар хороо. |
|
6 |
Олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх цахим тест, цахим сургалтыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах |
2024.12.07- 2024.12.08 |
Жендэрийн салбар хороо, ХМОНХТ.
|
|
7 |
Аян үйл ажиллагааг цахим хуудас, албан ёсны пэйж хуудсаар тогтмол сурталчлах |
2024.11.25-2024.12.10 |
Жендэрийн салбар хороо, ХМОНХТ.
|
|
8 |
Сурталчилгааны материал хэвлүүлж байршуулах, олон нийтэд сурталчлах |
2024.11.25-2024.12.10 |
Жендэрийн салбар хороо, ХМОНХТ. |
|
9 |
Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн сургалтын арга хэмжээг зохион байгуулах |
2024.11.25-2024.12.10 |
Жендэрийн салбар хороо. |
|
10 |
16 хоногийн аяны үйл ажиллагааны тайлан бэлтгэх, тайлагнах |
2024.12.11 |
Жендэрийн салбар хороо. |
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт хандлага нэмэгдсэн, хүчирхийллийн талаарх мэдээлэл өгөх байдал нэмэгдсэн, байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлэн, жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэгч байгууллагын тоог нэмэгдүүлсэн байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
