Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай

2024-12-6
3

Мал, тэжээвэр амьтдын тооллого

явуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1-ийн “в”, 18 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1397 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын 2024 оны улсын тооллогын ажлыг 2024 оны 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулсугай.

2.Мал,тэжээвэр амьтдын 2024 оны улсын тооллогыг удирдан явуулах комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Ажиллах удирдамжийг 2 дугаар, Хяналтын тооллогын бүрэлдэхүүнийг 3 дугаар, Зохион байгуулалтын үйл ажиллагаанд зарцуулах зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар, зардлын тооцооны задаргааг 5 дугаар хавсралтаар баталсугай.

3.Мал, тэжээвэр амьтдын тооллогын хороодын тоологч нар болон хяналтын ажлын хэсгийн шатахуун, амралтын өдрүүдэд ажиллах хоол, унааны зардалд зарцуулах 7,940,400 (Долоон сая есөн зуун дөчин мянга, дөрвөн зуу) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

4.Хороодын нутаг дэвсгэрт байгаа Мал, тэжээвэр амьтдын тооллогыг хугацаанд нь чанартай зохион байгуулах, тооллогын дүнг программд шивж оруулахыг хороодын Засаг дарга нарт даалгасугай.

5.Дүүргийн Мал, тэжээвэр амьтдын тооллогын явцын мэдээ болон нэгдсэн үр дүнг Үндэсний Статистикийн хороонд тогтоосон хугацаанд хүргүүлж, тооллогын дүнг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахыг дүүргийн Мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс (Д.Хосбаяр)-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                  Ц.БАТТӨР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.