Дэмжлэг үзүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, Биеийн тамир спортын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Малайзын Кула Лампур хотод 2024 оны 12 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази номхон далайн орнуудын Диф спортын наадамд багийн болон ганцаарчилсан төрөлд оролцох сонсголын бэрхшээлтэй Б.Мөнх-Эрдэнэ, АНУ-ын Лос Анжелес хотноо 2025 оны 1 дүгээр сард зохион байгуулагдах соробан сампингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Ц.Шинэ-Эрдэнэ нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсүгэй.
2.Дэмжлэгт шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, зарцуулагдах 1,500,000 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
