Орон тооны бус зөвлөл байгуулах тухай

2024-12-12
1

 

Орон тооны бус зөвлөл байгуулах тухай

 Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дүгээр зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Дүүргийн Засаг даргын дэргэдэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх улсын орлого болгох,  устгах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Үнэлгээний, худалдан борлуулах, устгалын комиссын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

  2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2020 оны А/17 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

  3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хураагдсан эд зүйлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг Орон тооны бус зөвлөл (Д.Төмөрбаатар)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2024 оны ......дугаар сарын .....-ны өдрийн

.....дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД

 

Зөвлөлийн дарга:                                  Засаг даргын Тамгын газрын дарга

 

Гишүүд:                                      Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

 

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

 

Аж ахуйн тасгийн дарга

 

Дүүргийн Цагдаагийн газрын дарга

 

Онцгой байдлын хэлтсийн дарга

 

Нарийн бичгийн дарга:                           Санхүү, төрийн сангийн хэлтсийн

                                                                  Орлого, эдийн засгийн асуудал

                                                                   хариуцсан мэргэжилтэн

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.