Эрдэм шинжилгээний хурал зохион
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Боловсрол төсөл батлах тухай” А/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, удирдах ажилтны дунд сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл ажиллагаатай холбогдуулан сургалтын агуулга, багшлах ба арга зүйн интеграцийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын үйл явцад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, судалгаанд суурилсан үр дүнгээр харилцан туршлага солилцох шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсугай.
2.Удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 7,176,000 (Долоон сая нэг зуун далан зургаан мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон, тайлагнан ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны_____дугаар сарын_____ны өдрийн
___ дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт
УДИРДАМЖ
“ИНТЕГРАЦИД СУУРИЛСАН БАГШЛАХУЙ, СУРАЛЦАХУЙ”
ЗОРИЛГО:
Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл ажиллагаатай холбогдуулан сургалтын агуулга, багшлах ба арга зүйн интеграцийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын үйл явцад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, судалгаанд суурилсан үр дүнгээр харилцан туршлага солилцоход оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ
Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нар
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс
ХУГАЦАА
1.Нэгжийн түвшний шалгаруулалт 2024 оны 11 дүгээр сарын 27-ны дотор
2.Дүүргийн түвшний шалгаруулалт 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр (Багш, удирдах ажилтан)
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- Бүс тус бүр багш-2, удирдах ажилтан-2 илтгэлийг бэлтгэн дүүргийн хэмжээнд хэлэлцүүлэх (нийт 6 бүс багш-12, удирдах ажилтан-12, нийт 24 илтгэл хэлэлцэнэ)
- Боловсролын хэлтсийн даргын тушаалаар ажлын хэсэг шүүгч нарын бүрэлдэхүүнийг томилон, илтгэлийн хураангуйг уншиж судлах, шилдэг илтгэлүүдийг шалгаруулна.
- Дүүргийн Боловсролын хэлтсээс томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, гишүүд нь 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагт боловсролын хэлтэс дээр бүсүүдээс ирсэн илтгэлүүдийг (цаасан болон цахим хураангуйг) бүртгэн хүлээж авна.
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох шүүгчид 2024 оны 12 дугаар сарын 06-наас 12-ны өдрүүдэд цаасан хураангуй илтгэлийг уншиж танилцана.
- Илтгэгчид 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагаас (тухайн үед жич зарлах) илтгэлээ уншиж танилцуулна.
- Дүүргийн мэргэжлийн багш нарын бүлэг нь шалгарсан шилдэг илтгэлүүдийг эмхэтгэн цахим ном болгон шинэ санаа, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
- Дүүргийн мэргэжлийн багш нарын бүлэг нь үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцан ажиллана.
ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- А4 хэмжээгээр, Arial, 10pt, мөр хоорондын зай 1.5-аар бичих
- Илтгэлийн зураг, хүснэгт, график, нэр дугаартай байх
- Илтгэлийн гол агуулгыг хураангуй болгон 6 хүртэл нүүрэнд багтаан өгөх.
- Илтгэх хугацаа 7 минут, асуулт хариулт 3 минут байна.(Танилцуулах илтгэл Ppt-ээр бэлтгэсэн байна)
ИЛТГЭЛИЙН ШАЛГУУР
Онол арга зүйн үндэслэл:
- Онол арга зүйн үндэслэл, зорилгыг оновчтой тодорхойлсон байдал
- Агуулгын ач холбогдлыг тодорхойлж шинэлэг үзэл санааг тусгасан байдал
- Асуудлыг шийдвэрлэх арга аргачлалыг оновчтой сонгосон байдал
Практик судалгаа, туршилт, хэрэглээ:
- Практик судалгаа нь зорилго, зорилт, хэрэглээтэйгээ нийцсэн байх
- Судалгааны мэдээлэл цуглуулж, үр дүнг боловсруулсан байдал
- Судалгааны үр дүнг практикт хэрэглэж, түгээсэн байдал
Илтгэлийн бүтэц
- Илтгэлийн сэдэв буюу гарчиг
- Илтгэгчийн овог нэр, ажлын хаяг
- Илтгэлийн үндсэн бүтэц бүрэн байдал
- Хавсралт, ном зүй, эшлэл, бичвэр “АРА” загварын дагуу оновчтой, зөв байх
Хэл найруулга
- Хэл найруулга, техникийн шаардлага хангасан байдал
- Жишээ баримтыг оновчтой ашигласан эсэх
- Найруулга, зөв бичих дүрмийн шаардлага хангасан эсэх
Илтгэх ур чадвар
- Илтгэх ерөнхий ур чадвар
- Хугацаандаа багтааж илтгэсэн байдал
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Дүүргийн шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд ирсэн илтгэлүүдээс багш, удирдах ажилтан тус бүрээс:
БАГШ
I байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр 2 Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр 3 Өргөмжлөл, мөнгөн шагнал
УДИРДАХ АЖИЛТАН
I байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр 2 Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр 3 Өргөмжлөл, мөнгөн шагнал
Бусад оролцогчдод БАТЛАМЖ олгоно.
ХҮРЭХ ҮР ДҮН
Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын агуулга, багшлах ба арга зүйн интеграцийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлж, багшийн хөгжлийг дэмжин мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, шинэ санаа, арга туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
