Мөсөн гулгуурын талбай тохижуулах тухай

2024-12-17
8

Мөсөн гулгуурын талбай

тохижуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1387 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх, өвлийн спортын төрлийг сурталчлах зорилгоор мөсөн гулгуурын талбай тохижуулах ажлыг зохион байгуулсугай.

  2.Талбай тохижуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардлагатай төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 48,001,500 (Дөчин найман сая нэг мянга таван зуу) төгрөгийг хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

      3.Захирамжийн хэрэгжилтийг ханган удирдлага арга зүйгээр хангаж, тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Хосбаяр) нарт үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.