Дэмжлэг үзүүлэх тухай

2024-12-18
1

Дэмжлэг үзүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 30 дугаар зүйлийн 30.3.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01/03, 2021 оны А/23, 2022 оны 9/3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг залуусын гарааны бизнес санааг баяжуулах, дэмжих зорилгоор Шилдэг старт-ап залуучуудын багт дэмжлэг үзүүлсүгэй.

2.Дэмжлэг үзүүлэх зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 20,000,000 (Хорин сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д үүрэг  болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.