Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн хэмжээнд цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, шинээр байгуулагдаж байгаа цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд хангамжийн материал бэлтгэхэд зориулж орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлсүгэй.
2.Дэмжлэгт шаардагдах төсвийг хавсралтаар баталж, 150,000,000 (Нэг зуун тавин сая) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гарган, тухайн байгууллагын улсын төсвийн санхүүжилтийн дансанд шилжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, тайлагнахыг тухайн цэцэрлэгийн Эрхлэгч нарт, захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
