Шуурхай штаб байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Улсын Онцгой комиссын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Онцгой комиссын 2024 оны 115 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, сайжруулсан шахмал түлшний стандарт, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, утаа үүсгэгч гуравдагч эх үүсвэрийн хяналт шалгалтыг явуулах, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай штабыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн байгуулсугай.
2.Шуурхай штабын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Хяналт шалгалтаар ажиллах албан хаагчдын хуваарийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Шуурхай штабын жижүүрийн хуваарийг 7 хоног бүрээр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд Шуурхай штабын орлогч (Д.Мөнхсайхан), жижүүрээр ажилласан албан хаагчдад холбогдох хууль, журмын дагуу илүү цаг, хоолны мөнгө олгохыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д үүрэг болгосугай.
4.Шуурхай штабын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, ажлын үр дүн, тайлан, мэдээ мэдээллийг тухай бүр танилцуулж ажиллахыг Шуурхай штабын дарга (Д.Хосбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
