Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2024 оны гүйцэтгэлийн гэрээний жилийн эцсийн дүн баталгаажуулах тухай

2024-12-23
1

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн

2024 оны гүйцэтгэлийн гэрээний жилийн

эцсийн дүн баталгаажуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2024 оны гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг хавсралтаар баталсугай.

2.Захирамжийн хэрэгжилтийг ханган, “Хангалттай” үнэлэгдсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг урамшуулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, тайлагнаж ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс (Т.Баярмаа)-т даалгасугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.