Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2024-12-23
5

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Үржүүлгийн зориулалтаар ОХУ-аас импортоор оруулж ирсэн “Оюунхалиун” ХХК-ийн 3 (гурав) тооны англи үүлдрийн цэвэр цусны адууг дүүргийн 21 дүгээр хорооны Партизан аюуш 14-2 тоот хаягт  байрлах  Ё.Даваадоржийн  зүчээнд  3 толгой адууг 15 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмд байлгасугай.

2.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т, адуу байрлах хашаа саравчинд мал эмнэлгийн халдваргүйтгэл хийх, үржүүлгийн адууг лабораторийн шинжилгээнд хамруулж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Бамбуу” ХХК (Г.Эрдэнэцогт)-д, хорио цээрийн дэглэмийн бэлтгэл ажлын дагуу ирсэн адууг хашиж тусгаарлах, хорио цээрийн бүсэд байрлах адууны арчилгаа, тэжээлийг сайтар бэлтгэн ажиллахыг иргэн (Ё.Даваадорж)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.