Тэргүүний байгууллага, хамт олон, албан хаагчийг шалгаруулах тухай

2024-12-23
1

Тэргүүний байгууллага, хамт олон,

албан хаагчийг шалгаруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засаг даргын зөвлөлийн 2024 оны 09 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж, тодорхой амжилт гаргасан болон 2024 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнг үндэслэн Тэргүүний байгууллага, хамт олон, албан хаагчаар шалгарсан Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, албан хаагч, хороод, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталсугай.

2.Тэргүүний байгууллага, хамт олон, албан хаагчийг шагнаж, урамшуулахад шаардагдах 31,192,000 (гучин нэгэн сая нэг зуун ерэн хоёр мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.