Зардал гаргах тухай

2024-12-23
7

Зардал гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.4 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, Тэргүүлэгчдийн 2021 оны А/37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Баянхошуу салбар амбулаторид хүүхдийн нэмэлт тасаг техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсүгэй.

2.Дэмжлэгт шаардагдах төсвийг хавсралтаар баталж, зарцуулагдах 35,350,000 (Гучин таван сая гурван зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.