Тэмцээн зохион байгуулах тухай

2024-12-25
3

Тэмцээн зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсад санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 113 жилийн ой, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, санхүү эдийн засагчдын өдрийг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газар болон Санхүү, төрийн сангийн хэлтэс,  дүүргүүдийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн  ажилтан албан хаагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “Сонгинохайрхан дүүрэг-2024” нэрэмжит спортын уралдаан тэмцээн зохион байгуулсугай.

2.Тэмцээн зохион байгуулахад оролцох оролцогчид болон зарцуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 41,950,000 (Дөчин нэгэн сая есөн зуун тавин мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Санхүүгийн тасгийн дарга бөгөөд Ахлах нягтлан бодогч (Д.Батболд)-д зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавихыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Ариунзаяа)-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                               Ц.БАТТӨР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.