Ерөнхий эргүүл, жижүүр томилох тухай

2024-12-30
6

 

Ерөнхий эргүүл, жижүүр томилох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Шинэ жилийн баярын өдрүүдэд дүүргийн хэмжээний ерөнхий эргүүл, жижүүрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өглөөний 09:00 цаг хүртэл ажиллуулсугай.

2.Баярын өдрүүдэд хяналт тавьж ажиллах ерөнхий эргүүл, жижүүрийн хуваарийг хавсралтаар баталж, үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг нөхөн амраасугай.

3.Баярын өдрүүдэд ерөнхий эргүүл, жижүүр томилон ажиллуулж, биелэлтийг илтгэх хуудсаар 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэхийг Засаг даргын эрхлэх асуудлын харьяа байгууллага, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төв болон орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (Д.Мөнхсайхан), Цагдаагийн газар (Г.Байдраг), Замын цагдаагийн хэлтэс (Б.Зоригт), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ (Б.Батжаргал), Охь мандал ХХК (Б.Жавзан), Улаанбаатар шинэчлэл ХХК (М.Түвдэндорж), Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15 (Г.Батцагаан), 16 (Б.Өнөрсайхан), 19 (А.Даваахүү) дүгээр төвд тус тус даалгасугай.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Менежер (Д.Баярсайхан)-т үүрэг болгосугай.

            6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны А/767 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ц.БАТТӨР

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2024 оны .....дугаар сарын ....ны өдрийн

............. дугаар захирамжийн хавсралт

 

ЕРӨНХИЙ ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРИЙН ХУВААРЬ

 

Гүйцэтгэх үүрэг

Хэлтэс, алба

Албан тушаал

Овог нэр

Утасны дугаар

Жижүүрийн хугацаа

2024.12.31-2025.01.01

1

Ерөнхий эргүүл

Статистикийн хэлтэс

Хэлтсийн дарга

Б.Баатарцогт

91918609

09:00-09:00

2

Хариуцлагатай жижүүр

Мэргэжилтэн

Т.Баянмөнх

99160148

09:00-09:00

2025.01.01-2025.01.02

1

Ерөнхий эргүүл

“Усан спорт сургалтын төв” УТҮГ

Дарга

Б.Мягмарсүрэн

88885757

09:00-09:00

2

Хариуцлагатай жижүүр

Слесарь

Т.Мөнхбат

88388395

09:00-09:00

2025.01.02-2025.01.03

1

Ерөнхий эргүүл

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хэлтсийн дарга

Ж.Дуламсүрэн

99003850

09:00-09:00

2

Хариуцлагатай жижүүр

Архив, бичиг хэрэг

Х.Оюундарь

85866001

09:00-09:00

2025.01.03-2025.01.04

1

Ерөнхий эргүүл

Улсын бүртгэлийн хэлтэс

Хэлтсийн дарга

Т.Булгантамир

88112152

09:00-09:00

2

Хариуцлагатай жижүүр

Мэргэжилтэн

З.Аюурзана

99767456

09:00-09:00

2025.01.04-2025.01.05

1

Ерөнхий эргүүл

Санхүүгийн тасаг

Тасгийн дарга

Д.Батболд

99082496

09:00-09:00

2

Хариуцлагатай жижүүр

Нярав

Э.Элбэгбаяр

89683838

09:00-09:00

2025.01.05-2025.01.06

1

Ерөнхий эргүүл

Хууль, эрх зүйн хэлтэс

Хэлтсийн дарга

Д.Амарбаясгалан

92112131

09:00-09:00

2

Хариуцлагатай жижүүр

Эрх зүйн нийтлэг асуудал, тогтоол шийдвэр, захирамж тушаалын биелэлт хариуцсан мэргэжилтэн

О.Нэмэхбаяр

99971936

09:00-09:00

Дүүргийн жижүүр Засаг даргын Тамгын газрын 311 тоот өрөөнд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт тавьж ажиллана. Үүнд:

1.Баярын өдрүүдэд Засаг даргын эрхлэх асуудлын харьяа байгууллагууд болон хорооны ерөнхий эргүүл, жижүүр дүүргийн 70170109  дугаарын утсанд 08:00-08:30, 17:00-17:30 цагуудад мэдээллийг шуурхай өгч ажиллана.

2.Ерөнхий эргүүл тухайн өдөр дүүрэгт үүссэн аливаа суудлыг шийдвэрлэж, шуурхай удирдлагаар хангана.

3.Дүүргийн  жижүүр нь Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв 11310005 дугаарын утсанд 09:00, 18:00 цагуудад мэдээлэл өгч ажиллана.

4.Үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид дэлгэрэнгүй тэмдэглэл /рапорт/ бичиж гарын үсэг зурна.

5.Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг авч, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авна.

Шаардлагатай утас:

1.Нийслэлийн мэдээлэл шуурхай удирдлагын төв 101, 105

2.Нийслэлийн шуурхай удирдлагын төв 310005

3.Засаг даргын орлогч Д.Хосбаяр 99098624

4.Дүүргийн Менежер Д.Баярсайхан 89090090

5.Дүүргийн шуурхай штаб 70170118

6.Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар 91915532

7.Дүүргийн жижүүр 70170109 

8.Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Мөнхсайхан 99190817

9.Цагдаагийн газрын дарга Г.Байдраг  99008312

10.Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан 99102284

11.ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 70281110

---ооОоо---






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.