Сонгинохайрхан дүүргийн 10 хороонд халиа, дошин үүсээд байна. 35 дугаар хороо Нарангийн голд 1 км орчим халиа дошин үүсэж, 16 айлын хашаа руу ус орж мөстөөд байна.

Үүссэн асуудалтай холбогдуулан Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, дүүргийн менежер Д.Баярсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс 35 дугаар хороонд ажиллалаа.

Эхний ээлжид “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас мөсийг тээвэрлэх ажлыг зохион байгуулж, түүний дараагаар далан барих ажлыг гүйцэтгэхээр болжээ.








ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
