ХАЛТИРГАА ГУЛГААНААС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ АВААРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-1-10
6

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авто замын осол аваараас урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн авто зам, явган замын халтиргаа гулгаанаас үүссэн эрсдэлийг бууруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн менежер Д.Баярсайхан замын цагдаагийн хэлтэс, зам цэвэрлэгээний байгууллага, гэрэлтүүлэг ашиглагчийн байгууллагуудтай хамтран шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Халтиргаа гулгаанаас үүдэлтэй явганаас халтирч унан гэмтэх, халтирч унаснаас үүдэж машинд дайруулах зэрэг осол гэмтлүүд гарсан. Иймд хуралдаанаар цаашид осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэлтүүлэг болон зам цэвэрлэгээ хариуцсан байгууллагууд гэрэлтүүлгийн асалтаа 98-100 хувьд байлгах, засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийх, хариуцсан зам дээрээ давс, бодисоо цаг тухайд нь цацах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад нь  өглөө.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.