Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны ахмадын зөвлөлийн дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ц.Баттөр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, татварын бодлого, Улаанбаатар хотод тавигдах хурдны зам, 20 минутын хот хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Мөн цаашид Сонгинохайрхан дүүрэгт халиа, дошинд өртөөд байгаа айл өрхүүдийн газрыг чөлөөлж, сургууль цэцэрлэгийн зогсоолыг нэмэгдүүлэх, Ахмадын хөгжлийн төвийн байрыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгсөн юм. Ахмадуудаас тэдний төлөөллүүдийг орон сууцжуулах, ахмадын зөвлөлийн дарга нарын зөөврийн компьютерыг нэмэгдүүлэх, спорт хороонд үйл ажиллагаа зохион байгуулах цагийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал хэллээ.