2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”
болгон зарлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/01 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласугай.
2.“Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3.“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Хосбаяр)-т даалгасугай.
4.Зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, шинэлэг шийдэл инновац, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын удирдлага, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, Эрүүл мэндийн төвийн дарга, хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг улирал тутам Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Д.Хосбаяр)-т, зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (М.Уянга)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
