Осол, гэмтлээс сэргийлэх сарын ажил зохион байгуулах тухай

2025-1-3
4

 

Осол, гэмтлээс сэргийлэх сарын ажил

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Осол гэмтлээс сэргийлэх” сарын ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд зохион байгуулсугай.

2.Сарын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын удирдамжийг  2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, удирдамжийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулж, 7 хоног бүр үр дүнг тооцон, тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Хосбаяр)-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2025 оны ..... дугаар сарын .....-ны өдрийн

......дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

 

УДИРДАМЖ

 

                            “Осол гэмтлээс сэргийлэх” сарын ажил

                                         зохион байгуулах тухай

     НЭГ. ҮНДЭСЛЭЛ

   Дэлхий дахинд гэнэтийн осол гэмтлийн шалтгаант нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл гэж үздэг.

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 138 мянган гэнэтийн осол гарч байгаагийн 30 хувийг хүүхдийн осол дангаараа эзэлдэг. Уг осолд өртөж буй шалтгаан нас насны ангилалд харилцан адилгүй байдаг ч гол төлөв зам тээврийн осол, өндрөөс унах, түлэгдэх, амьгүй механик хүчин зүйлд өртөх, хүчирхийлэлд өртөх зэрэг шалтгаанууд тэргүүлдэг гэдгийг судалгаанаас дүгнэж болно.

Монгол улсын хэмжээнд 2023 оны IIl улиралд гэмтэл хордлого гаднын шалтгаант 159,505 шинэ тохиолдол бүртгэгдэж, үүнээс 2235 тохиолдол нас барсан байна. Осол гэмтлийн шалтгаант өвчлөл сүүлийн жилүүдтэй харьцуулахад өсөж буй үзүүлэлт ажиглагдаж байгаа ба осол гэмтлийн шалтгаант өвчлөл өмнөх оны мөн үеэс 11.8%-иар өсөж, нас баралт 8.3%-иар буурсан байна. Осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн хамгийн их хувийг 0-4 насныхан эзэлж байна. Мөн 10-14 насанд бусад насны бүлэгтэй харьцуулахад тохиолдлын тоо өндөр байна.

Гэртээ байхдаа осол гэмтэлд өртөх тохиолдол хамгийн өндөр хувийг 36.0% (57365) эзэлдэг бол гудамж, зам талбайд осол гэмтэлд өртөх нь 30.3%-тай (48363) байна.

ЗОРИЛГО:

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхэлж, гэртээ асран хамгаалагчгүй үлдэх, осол, гэмтэлд өртөж болзошгүй нөхцөл байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийн хүүхэд хамгааллын, аюулгүй орчныг бүрдүүлэх мэдлэгийг нэмэгдүүлэх, ахуйн осол, зам тээврийн осол, гэмтэл, өвчлөлөөс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, эрсдэлийг бууруулахад оршино.

    ХОЁР: ХУГАЦАА:

2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд зохион байгуулна.

    ХАМРАХ ХҮРЭЭ:

  Дүүргийн нутаг дэвсгэр, 43 хороо

 ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

 Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс

 ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

1.Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын хэлтэс

2.Дүүргийн Боловсролын хэлтэс

3.Дүүргийн Цагдаагийн газар

4.Дүүргийн Замын цагдаагийн хэлтэс

5.Дүүргийн Эрүүл мэндийн төв

6.Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг

7.Хороодын хамтарсан баг

    НЭГ.ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ХУГАЦАА

1.1.2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.           

Үйл ажиллагаа:

1.1.1Байгууллага, хамтарсан баг бүр үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах;

1.1.2.Үйл ажиллагаатай холбоотой гарааны үнэлгээг хийх, эрүүл мэндийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр тоон судалгаа, мэдээллийг гаргах;

1.1.3.Ахуйн осол, гэмтэл, гал түймрээс сэргийлэх reel, шторк, подкаст, цахим хичээл бэлтгэн олон нийтийн сүлжээ, байгууллага аж ахуйн нэгжийн цахим групп, мэдээллийн сувгуудаар  сурталчлах;

1.1.4.Байгууллага, аж ахуйн нэгжийн эцэг, эхийн зөвлөлтэй хамтрах;

1.1.5.Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудтай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулж, эцэг, эх, асран хамгаалагч нарт мэдээлэл хүргэх;

1.1.6.Гэртээ ганцаараа буюу хараа хяналтгүй үлддэг, үл хайхрах хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг гаргаж, эцэг, эх, асран хамгаалагч нарт мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах;

1.1.7.Хүүхэд харах, асрах, өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа газруудад дэмжлэгт хяналтыг зохион байгуулах;

1.1.8.Төрийн бус болон төрийн бус олон улсын байгууллагуудыг үйл ажиллагаанд оролцуулах;

1.1.9.Мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, үзлэг, сургалт зохион байгуулах (НЭМҮТ, ГБХЗХХ, Онцгой байдлын хэлтэс гэх мэт);

1.1.10.Үйл ажиллагааны илтгэх хуудсыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 7 хоног бүрийн Баасан гарагт Нийгмийн хөгжлийн хэлтэст цаасаар болон файлаар ирүүлэх.

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БА ТАЙЛАГНАХ:

Шалгуур

Оноо

1

Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх

Үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөтэй биелэлт гаргасан бол

2

2

Reel, шторк, контент хийсэн тоо

Төрөл бүрээс 1-ийг шинээр хийсэн бол тус бүр

5

3

Цахим хичээл боловсруулах

Цахим хичээл боловсруулсан бол

5

4

Цахим суваг

Цахим суваг, группийн тоо 10-аас дээш бол

5

5

Цахим нөлөөллийн мэдээлэл авсан хүний тоо

Цахим сувагт хандсан, мэдээлэл авсан хүний тоо 6000-аас дээш бол

5

6

Хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж

Хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн тоо 10-аас дээш бол

5

7

Хамтран ажилласан сургууль, цэцэрлэг

Хамтран ажилласан сургууль, цэцэрлэгийн эцэг, эхийн зөвлөлийн тоо 10-аас дээш бол

5

8

Тайлагналт

Шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагаагаа тайлагнасан бол

5

НИЙТ ОНОО

 

40

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

Хүүхдийн эндэх ёсгүй эндэгдэл, осол, гэмтлийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан, мэдээлэл авсан эцэг, эх, асран хамгаалагчдын тоо нэмэгдсэн, мэдээлэл, сурталчилгаа идэвхэжсэн байна.

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.