2024 онд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Францын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Юрика” ХХК болон “Гэр өргөө” ТББ хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлсэн байдаг. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны зорилтот бүлгийн өрх толгойлсон 5 эмэгтэйд нарны панелыг олгосон. Ингэснээр эдгээр өрхүүд гал түлэхгүйгээр сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан, дулаанаа шийдвэрлэж байна.

Ийнхүү яндангаа буулгаж сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Б.Т гэрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар зочилж, нарны панелаар хэрхэн цахилгаан, дулааныг шийдвэрлэж байгаатай танилцсан юм.


Тус хороонд цаашид 80 айлыг “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл”-д хамруулах юм. Одоогийн байдлаар 200 гаруй айл өрх хүсэлтээ ирүүлснээс төслийн шалгуурт 43 айл тэнцээд байна.



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
