Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/33 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/20 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 36 хорооны айл өрхүүдээс агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалтын ажлыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
Шалгалтын явцад угаар мэдрэгчээ салгасан, батарей дууссан тохиолдлууд гарч байсныг батарейг нь сольж өгч хэвийн ажиллагаанд нь оруулж ажилласан ба яндангаа буруу угсарсан айл өрхүүдэд хэрхэн зөв угсрах талаар зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн ямар нэгэн агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлсэн зөрчил илрээгүй байна. Иргэд агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаандаа идэвхтэй хамрагдаж байгаа ба дүүргийн хэмжээнд 46300 өрхөөс судалгаа авч ажлын явц 82.2 хувьтай үргэлжилж байна.






ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
