“Миний гэр бүлийн оройн зоог” хүүхдийн гар зургийн уралдаан зарлагдлаа

2025-1-21
6

Хүүхэд хоол зүйн зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь эрүүл чийрэг өсч, сурч боловсроход чухал үүрэгтэйг ойлгуулах, эрүүл зөв хооллолтын үндсэн зарчмуудыг таниулан, бага наснаасаа дадал хэвшил болгон хэрэгжүүлэх зорилгоор “Миний гэр бүлийн оройн зоог” гар зургийн уралдаан орон даяар зарлагдлаа.

Шагналын сан:

1 - байр - Филиппин Улсын Сэбү хотод англи хэлний 1 сарын сургалтын эрхийн бичиг

2-р байр - Герман хэлний 3 сарын сургалтын эрхийн бичиг

3-р байр - Филиппин багштай 2 сарын Онлайн англи хэлний хичээлийн эрхийн бичиг

Тусгай байр - Филиппин багштай 1 сарын Онлайн англи хэлний хичээлийн эрхийн бичиг 

Бүх уралдаанд оролцогч нийт хүүхдүүддээ Швейцарь улсын Мэргэжлийн тогооч Д.Буян “ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” хүүхдийн онлайн сургалтанд хамрагдах эрхийн эзэн болно.

Хамрах хүрээ: 10-13 насны хүүхдүүд зөвхөн 1 ангилалаар оролцоно.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2025 оны 02 сарын 01-ээс 2025 оны 3 сарын 15-ний өдрийг дуустал

Шалгаруулалтын хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 20-оос 3 дугаар сарын 30-ны өдөр.

Үзэсгэлэн гарах хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 15 -ны өдөр

Шагнал эдлэх хугацаа: Филиппин улсын Сэбү хотод 2025 оны 6, 7 дугаар сард

Тавигдах шаардлага:

Уралдаанд оролцох бүтээл нь зарлагдсан сэдвийн дагуу байна. Хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд интернэт, ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй.

Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг аль ч зургийн хэрэгсэл ашиглан А3 хэмжээтэй /42х29.7 см/ цаасан дээр зурна.

Цахим хэлбэрээр зурах тохиолдолд A3 хэмжээнд хэвлэгдэх боломжтойгоор файлаа Info@swissmonedu.com хаягаар илгээнэ.

Зургийн зөвхөн ар талд овог нэр /бүтнээр/, хүйс, дүүрэг хороо /аймаг , сум/ сургууль, анги, имэйл хаяг , харилцах 2 утасны дугаарыг гаргацтай бичнэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Swiss Mon Edu агентлаг бүртгэн авах бөгөөд цахим сүлжээнд байршуулах, ном товхимол бэлтгэх, видео танилцуулга хийх, олон нийтэд

зориулсан үзэсгэлэн гаргах зэрэгт ашиглах болно. Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.

Бүтээл хүлээн авах хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг , 21-р хороо, Буянт Ухаа олон улсын нисэх онгоцны буудал, 320 тоот

Утас : 99100296, 96070202

Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, 30-р салбар

Ерөнхий зохион байгуулагч: Swiss Mon Edu , Ateliér by Boyan Dori

Боловсролыг дэмжигч байгууллагууд:

- Winning English Alternative School Филиппин улс Сэбү хотын Англи хэлний сургууль WINNER at WINNING

- Осиэс Консалтинг Герман хэлний сургалтын төв

- Primeat ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС

-Urgana ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ УРГУУЛНА

- KhunsComplex Хүнскомплекс УЧРАЛ БҮР АМТ НЭМНЭ

- Joinme.mn АЯЛАХ БОЛОМЖИЙГ ХҮН БҮРТ

- Pinecone Academy ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ 10.000 ИНЖЕНЕР

Цахим шуудан: info@swissmonedu.com

Цахим хаяг: www.swissmonedu.com

Facebook: Swiss Mon Edu

Instagram: Swiss Mon Edu

Утас: 99100296, 96070202

Нийт оролцогч хүүхдүүд та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж, амжилт хүсч байна.

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.