Сонгинохайрхан дүүрэг болон Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хот хооронд хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой 2025 онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд Япон улсаас сурагч солилцоо хөтөлбөрөөр жил бүр дунджаар 20 орчим хүүхэд ирдэг. Мөн Сонгинохайрхан дүүрэгтэй Изүнокүни хот эрүүл мэнд, нийгмийн салбарт хамтран ажилласаар ирсэн байдаг.
аашид хамтын ажиллагаагаа сайжруулах, ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Изүнокүни хотын дарга Ямашита Масаюки нар цахимаар уулзаж санал солилцлоо. Уулзалтаар хоёр тал 10 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэж дүүргийн иргэдэд чиглэсэн үзэсгэлэн, соёл, урлагийн арга хэмжээг энэ онд зохион байгуулахаар боллоо.



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
