Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.
Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдаж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.
2025.01.28-ны хурлаар нийт 5 өргөдөл хэлэлцүүлснээс 4 өргөдөл гаргагч болон хариуцагч нар эвлэрч, 1 өргөдлийг дараагийн шатанд уламжиллаа.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
